БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛД ДАГАЖ МӨРДӨХ ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
2014-08-21,19:34
БНбДүрэм 12-03-04
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛД ДАГАЖ МӨРДӨХ ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
1 ХЭСЭГ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА
2004.9.1-ний өдрөөс дагаж мөрдөнө.
1.Хэрэглэх хүрээ
Энэхүү норм ба дүрмийг барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөж шинэчлэх, сэргээн засварлах, техникийн шинэчлэлт болон их засвар хийх/цаашид барилгын үйлдвэрлэл гэх/, барилгын материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжийн аж ахуй, түүнчлэн барилгын бүтээц, эдлэхүүний үйлдвэрлэл/цаашид барилгын үйлдвэр/эрхлэн гүйцэтгэдэг бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд харъяалал, өмчийн хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө.
2. Норматив ишлэл
Энэ норм ба дүрмийг хавсралт А ба Л-д заасан норматив баримт бичгүүд болон бусад баримт бичгийг ишлэл болгон боловсруулав.
3. Тодорхойлолт
Энэхүү норм ба дүрэмд хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомж, БНбД 10-01-99, MNS 4967:2000, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ОУХБ/-ын 148/1/,155/2/ дугаар конвенци, хавсралт Б-д заасан нэр томъёо ба тодорхойлолтыг хэрэглэсэн болно.
4. Ерөнхий зүйл
4.1. Барилга угсралт, материалын үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмжөөр ханган үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагад энэхүү норм, дүрмийн шаардлагыг заавал дагаж мөрдөнө.
4.2. Барилга угсралтын ажилд барилгын материал, бүтээц хийц хэсэг, машин механизм, тоног төхөөрөмж, технологийн тээврийн хэрэгслийг хэрэглэх үед түүний аюулгүй ажиллагааны шаардлага нь энэхүү дүрэмд тусгагдаагүй байвал 4.3-р зүйлд заасан норматив баримт бичгүүдийн шаардлагыг мөрдлөгө болговол зохино.
4.3. Барилгын үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэр, барилгын үйлдвэрт "Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо.Үндсэн дүрэм" БНбД 10-01-99-тэй нийцсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны норматив баримт бичгийн зэрэгцээгээр дор дурдсан баримт бичгийг мөрдөнө. Үүнд:
-Төрийн захиргааны төв байгууллагаар тогтоосон журмаар боловсруулсан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны салбар хоорондын дүрэм болон бусад норматив, эрх зүйн акт;
-Монгол улсын стандартчилалын тогтолцооны суурь стандарт /MNS 1-1,2,3/-ын шаардлагад нийцүүлэн боловсруулсан улсын стандарт болон бусад баримт бичиг;
-Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын норм ба дүрэм;
-Салбарын стандарт, барилга байгуулалтын тусгай мэргэжлийн болон үйлдвэрлэлийн төрлөөр гаргасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, яам, албан байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд мөрдөж байгаа бусад баримт бичгүүд;
-Үйлдвэр, албан газар /байгууллага/,ААНэгжийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, байгууллагын ажилтнуудад зориулсан хөдөлмөрийн аюулгүй ажаиллагааны заавар.
Тайлбар: -БНМАУ-ын барилгын яам, албан байгууллагын үед батлагдсан, одоогоор хүчинтэй мөрдөж байгаа үйлдвэрлэлийн ариун цэвэр, техникийн аюулгүй ажиллагааны нарийн мэргэжлийн дүрэм, стандарт болон барилга дахь хөдөлмөр хамгааллын бусад норматив баримт бичгүүдийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм болон энэхүү норм, дүрэмтэй зөрчилдөхгүй бол хэсэгчилэн хэрэглэхийг зөвшөөрнө.
4.4. Үйлдвэрлэлийн салбар дахь байгууллагын нормативын баримт бичгүүдэд агуулагдаж буй хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагууд нь энэхүү норм дүрмийн заавал мөрдөх заалтууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар, үйлдвэрлэгч заводуудын техник хэрэгслийн ашиглалтын заавар, бусад төрийн захиргааны төв байгууллагаас баталсан нормативын бусад баримт бичгүүдтэй зөрчилдөж болохгүй.
4.5. Объектын барилга байгуулалтад оролцогчид /захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, тээвэрлэгч, машин механизмаар ханган үйлчлэгч түүнчлэн барилгын материал, бүтээцийг үйлдвэрлэгчид, барилгын техник үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бүтээгчид/ энэхүү норм ба дүрмийн шаардлагыг зөрчвөл хуулиар тогтоосон хариуцлагыг хүлээнэ. Эдгээр шаардлагуудыг биелүүлэх барилгын үйлдвэрлэлд оролцогчдын үүргийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрмээр тодорхойлж, талуудын хооронд байгуулсан гүйцэтгэх, бэлтгэн нийлүүлэх, түрээс болон бусад ажил үйлчилгээний гэрээ, түүнчлэн ажил гүйцэтгэх тухай актуудаар тогтооно.
4.6. Машин, төхөөрөмж, цахилгаан болон хийн ажиллагаат гар багаж, технологийн тоноглолын ашиглалтад тавигдах аюулгүй ажиллагааны талаар хүлээх үүрэг хариуцлагыг дараах байдлаар ангилна. Үүнд:
-Барилгын машин, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, технологийн тоноглол, түүний хамгаалах хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тухайн өмч хөрөнгийг эзэмшигч байгууллага, харин тэдгээрийг түр хэрэглүүлэх /түрээс/-ээр шилжүүлсэн үед түрээслэгч байгууллага /хувь хүн/ хариуцна.
-Ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг уг ажлыг гүйцэтгэж буй байгууллага хариуцна.
4.7. Ерөнхий гүцэтгэгч буюу түрээслэгч нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч, түрээслэгчдийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ:
-Тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах;
-Газар шорооны болон барилга угсралтын ажлын бэхэлгээний ажлын хэсэг дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлэхдээ туслан гүйцэтгэгч болон түрээслэгчдийн ажиллах байр болон тэдэнд зориулан төлөвлөсөн арга хэмжээний биелэлтийг хангуулах үүрэг хүлээнэ.
4.8. Байгууллага, хорооллын нутаг дэвсгэр дээр барилга угсралтын ажил гүйцэтгэхийн өмнө захиалагч, ерөнхий гүйцэтгэгч болон тухайн объектыг ашиглагч байгууллага хавсралт В-д үзүүлсэн загварын дагуу ажил гүйцэтгэх тухай зөвшөөрлийн акт /баримт бичиг/-ыг заавал бүрдүүлсэн байна. Уг баримт бичигт тусгагдсан арга хэмжээнүүдийг дагаж мөрдүүлэх үүргийг ажилд оролцогч барилга угсралтын байгууллага болон ажиллаж байгаа үйлдвэрийн газрын удирлага хүлээнэ.
4.9. Ажил эхлэхийн өмнө үйлдвэрлэлтэй холбогдон осол гарч болох нөхцөл бүрдсэн гэж үзвэл ажилтнуудад анхааруулж, аюултай бүсийг тогтоож, энэхүү гүйцэтгэх ажлын онцлогт хамаарах болон үл хамаарах хүчин зүйлс бусад нөлөөллийг сайтар харгалзвал зохино.
4.10. Байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд:
-цахилгаан дамжуулах төхөөрөмжийн хаалт,хамгаалалт, тусгаарлалтгүй хэсгийн ойролцоох ажлын байр;
-1,3м ба түүнээс дээш өндөрт байрлаж буй хамгаалалтгүй ажлын байрууд;
-Ажил явагдаж байгаа бүсийн агаар дахь хорт бодисын бөөгнөрөл зөвшөөрөгдөх хэмжээнээс их байж болох ажлын байр орчин хамаарагдана.

бичсэн: aldarkhishigsh төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3590 удаа